
New School Year Details
9/27/2025
The 2025–2026 Opening Day of “Mongol Erdem” School is an open event for parents of children and parents interested in enrolling their children. This day provides you with the opportunity to learn more about our school’s values and learning environment. The day will include many exciting activities, including student songs and dances, a school tour, and a hot lunch for guests.
“Монгол Эрдэм” сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөрлөгт хүүхдүүдийн эцэг эх болон шинээр хүүхдээ элсүүлэхээр сонирхож байгаа эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй арга хэмжээ юм. Манай сургуулийн үнэт зүйл, сургалтын орчныг илүү ойроос мэдэх боломжийг энэ өдөр та бүхэнд олгож байна. Энэ өдөр сурагчдын дуу, бүжгийн мэндчилгээ, сургуулийн танилцуулга, зочдод зориулсан амттан, цай, өдрийн халуун хоолоор дайлах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно.
“Mongol Erdem” School
12 High Street Brookeville MD 20833
(202)701-0341, (443)844-6202
www.mongol-erdem.org
Mongolerdem2017@gmail.com
🥳Welcome our first “Mongol Erdem Press”. We highlighted the 2024-2025 school year’s Mongolian cultural events here.
🌟MONGOLIAN SCHOOL OF EDUCATION – CAMPING DAY On August 23, the children and their parents organized a one-day camping trip, which was full of laughter. The children rode bicycles, played with balls, invented their own games, and wrote team races and relay races. Thank you to the parents who made delicious horhog, huushuur, and öromtei boortsog. See you soon at school.
🌟МОНГОЛ ЭРДЭМ СУРГУУЛЬ – CAMPING DAY 8-р сарын 23-нд хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ хамт нэг өдрийн кампинг зохион байгуулж, инээд хөөр дүүрэн өнгөрлөө. Хүүхдүүд агаарт дугуй унан, бөмбөгөөр тоглож, өөрсдөө тоглоом сэтгэж багийн уралдаан, буухиа тэмцээн зохиолоо. Амттай хорхог, хуушуур, өрөмтэй боорцог хийсэн эцэг эхчүүддээ баярлалаа. Сургууль дээрээ удахгүй уулзацгаая.
Mongol Erdem School in Maryland is now accepting enrollment for the 2025–2026 academic year. English Class for Adults: Free for Parents! 🕒 Class Time: 10:30 AM – 12:00 PM 📖 Taught with care by professional American native teachers specialized in English instruction. Enroll your child in our school, and while they learn the Mongolian language and culture, you can join our free English class. While waiting, enjoy freshly prepared traditional Mongolian food. You’ll also have the chance to relax, read, and spend time in our school library. Register here
🥋 JIU JITSU is not only a martial art for self-defense, but also a sport that develops discipline, as well as physical and mental balance. Our classes offer the opportunity to: 1. Gain real-life self-defense skills 2. Build strength, endurance, and confidence 3. Develop focus, discipline, and a positive mindset 4. Join whether you are a beginner or advanced student Professor Battsengun Josh Tugjnyam, a professional black belt Jiu Jitsu athlete and instructor with international competition experience, brings years of teaching expertise for both children and adults. Mongol Erdem School in Maryland is now accepting enrollment for the 2025–2026 academic year.
Монгол Эрдэм сургуулийн багш Б.Сайнбаяр, С.Саранчимэг нар Монгол улсын "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнууллаа. 👏👏 Энэхүү нэр хүндтэй шагналыг Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Ө.Батбаяр ёслол төгөлдөр гардуулав. Сэтгэлтэй, зүтгэлтэй, хөдөлмөрч багш нартаа маш их талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд томоос том баяр хүргэж цааш цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.🌟 Та бүхний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, шавь нараа гэх халуун сэтгэлээр Монгол ирээдүйгээ бүтээж байгаадаа туйлын баяртай байна. 🇲🇳
Мэриланд муж дахь “Монгол Эрдэм” сургуулиас нийт дэлхий даяар тархан суугаа Монголчууддаа төрийн их баяр- үндэсний их наамдын мэнд хүргэе! 🇲🇳 Тулгар төрийн 2234 жил, 🇲🇳 Их Монгол Улсын 819 жил, 🇲🇳 Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг дэвшүүлэн “Монгол Эрдэм” сургуулийн хамт олон мэндчилгээ дэвшүүлж байна. ✨ Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам, ✨ Нэрийг устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам, ✨ Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам, ✨ Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам. Г.Дүүрэнжаргалын дэглэлт “БИД МОНГОЛ БИЛЭЭ” “Монгол Эрдэм” сургуулийн сурагчид, удирдсан багш: Г.Дүүрэнжаргал Дэнж хотойтол дэлгэр наадан, хийморь лундаагаа сэргээж Түмэн олноороо түмэн өнгөтэй сайхан наадаарай! Хүндэтгэсэн, Мэриланд муж дахь “Монгол Эрдэм” Хэл Соёлын Сургууль